Байршил
|
Үлдэгдэл 0 |
Бүтээгдэхүүний мэдээлэл: Ислэг гэдэг нь хоол боловсруулалтад зайлшгүй шаардлагатай, хүний биед шимэгддэггүй нийлмэл нүүрс ус юм. Насанд хүрсэн хүний хоногийн ислэгийн хэрэгцээ дунджаар 25 гр байдаг. Судалгаанаас үзэхэд монгол хүний хоногт хэрэглэж байгаа ислэгийн хэмжээ 7,2 гр байгаа нь хэвийн хэмжээнээс 3,5 дахин бага байгаа юм. Ислэгийг усанд уусах байдлаар нь уусдаг болон уусдаггүй гэж 2 ангилна. Уусдаггүй ислэг: усанд уусахгүй харин өөртөө усыг татсанаар бүдүүн гэдсэн дэх өтгөнийг шингэлж өтгөн хаталтаас сэргийлнэ. Мөн гэдэсний хананд даралт учруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг жигдрүүлж хоол боловсруулах замд өтгөн удаан саатахаас сэргийлнэ. Дээд зэргийн сахаргүй хар шоколад. Ислэгээр баялаг. Моно ханаагүй тосны хүчлээр баялаг наран цэцгийн тостой. Хоол боловсруулалтыг дэмжинэ.
Та дүүрэг, хороогоо ЗААВАЛ бөглөснөөр таньд барааны үлдэгдэл харагдаж захиалга хийх боломжтой болно. Баярлалаа