Бид хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг тодорхой хүргэлтийн бүс дотор хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.
Монгол улсын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдээс бусад бүх өдрүүдэд хүргэлт хийгдэх ба тухайн хэрэглэгчийн захиалга баталгаажсаны дараа 13.00-24.00 цагийн дотор хүргэлтийг хийнэ.
Хэрэглэгчийн өгсөн захиалга нь өглөө 09.00-11.00 цагийн хооронд болон өмнөх өдөр бүртгэгдсэн бол тухайн өдөрт багтан хүргэгдэнэ.
Хүргэлтээр авах захиалгын үнийн дүн 20000 төгрөгөөс дээш байх бөгөөд хүргэлтийн 3000 төгрөгийн нэмэгдэлтэй хүргэгдэнэ. Захиалгын үнийн дүн 35000 болон түүнээс дээш үнийн дүнтэй бол хүргэлт үнэгүй хийгдэнэ.
Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд холбоо барих утасны дугаарыг захиалга очих хүртэл нээлттэй байлгах үүрэг хүлээнэ. Хэрэглэгчийн утас холбогдоогүйгээс хамааран дахин хүргэлт хийгдэх бол гарах зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
Захиалсан бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяг дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн захиалагын зардлыг захиалагч төлнө.