Байршил
|
Үлдэгдэл 0 |
Бүтээгдэхүүний мэдээлэл: Дөнгөж төрсөн нярайд зориулан эрүүл мэнд, эмчилгээний ач холбогдолтой байвал зохих бүх найрлагуудыг оруулж өгсөн.Үнээний сүүнд дутагдалтай байдаг Төмөр, Витамин Д, Витамин С - г түлхүү оруулж өгсөн.Эхийн сүүнд агуулагддаг бифидо бактерийг ихэсгэх Galactoligo sachar-ыг оруулж өгсөн. Шар сүүнээс ялгасан сахар мөн декстрин голлосон сахар оруулсан учир сайхан амттай, ямар ч хүүхэд уух дуртай байдаг. Сүүг бэлтгэхдээ заавал лаазан доторх зориулалтын халбагаар хутгана. 20мл усанд 1 халбага байхаар тооцож сүүг найруулна. Сүүний халбагыг хэрэглэсний дараа угааж лаазан дотор хийлгүй цэвэр орчинд хадгална. Хуурай сүүнд ус хүрэхэд муудах учир нойтон халбага хэрэглэж болохгүй.Найруулсан сүүг ууж бараагүй бол 2 цагийн дотор халааж өгч болох ба 2 цагаас дээш тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Хэрэглэсний дараа тоос шороо, шавж орохоос сэргийлж сайтар таглаж хуурай сэрүүн газар хадгална. Найруулсан сүүг цахилгаан халаагуурт халааж болохгүй.
Та дүүрэг, хороогоо ЗААВАЛ бөглөснөөр таньд барааны үлдэгдэл харагдаж захиалга хийх боломжтой болно. Баярлалаа